Н.Төгсцогтын тоглолтын шүүлт будлиантай болов

Н.Төгсцогтын тоглолтын шүүлт будлиантай болов

Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ийн төрөлд МУГТ Н.Төгсцогт эзэн орны тамирчин Хам Сёонгтой тулалдсан. Тоглолт ширүүхэн өрнөсөн бөгөөд хоёр болон гуравдугаар үед манай боксчин илт давуу байсан хэдий ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалтыг өглөө. Манай тамирчин Н.Төгсцогт шүүгчийн шийдвэртэй санал нэгдэлгүй, рингийг орхиж буусангүй. Хам Сёонг нь өмнөх өрсөлдөгч БНАСАУ-ын боксчинг шүүгчдийн ачаар мөн л “луйвардаж” гарч ирсэн аж.